Tuesday, January 20, 2009

Амарбаясгалант хийд байгуулагдсан түүх


Амарбаясгалант хийд байгуулагдсан түүх


Өндөр гэгээн Занабазар Төвдийн Лхас хотод ном үзэж байхад нь нэгэн өдөр Ванчин-Эрдэнэ богд уулзаад: 
Таны ном эрдэм хангалттай болжээ. Ийм их эрдэмтэй болсон хүн энд цаг барж суухын оронд нутагтаа очиж ном номлол бурханы ёсыг дэлгэрүүлбэл хүн амьтанд илүү их тус болно доо гэж зөвлөснөөр тэр нутаг буцахаар шийдэж энэ тухайгаа далай ламд айлтгажээ. Далай лам түүнд сайны ерөөл уншаад их хэмжээний бурхан судар бурхан шүтээний хэрэглэлүүд бэлэглэжээ. Их баярлаж сэтгэл нь догдолсон Өндөр гэгээний оюунд Халхын хойморт өндөр уулын өвөрт цэнгэн голын дэнжид нэгэн сайхан хийдийг шинээр байгуулах санаа гарсан нь Амарбаясгалант хийд байжээ. Тэгтэл дараахан нь Манжийн хаан Энх-Амгалан Өндөр гэгээнийг урьж уулзаад үгийнхээ төгсгөлд Ар Монголд хааны сангаас нэгэн сайхан хийд байгуулж өгөхөөр амлажээ. Түүнээс 3 жилийн дараа Их Хүрээ, Ивэн голын эхнээс нүүлгэж Угтаалжаргалантад шилжүүлэхэд түүний буурин дээр хаан урьд амласнаа хэрэгжүүлэхээр шинэ хийдийн суурь тавиулж тэнд хийд байгуулах зарлиг гаргажээ. Амарбаясгалант хийдийн түүх ингэж эхэлжээ. Энэ бол 1975 он бөлгөө. Ийнхүү Амарбаясгалант хийд нь Манжийн хааны зарлигаар Өндөргэгээний нэрээр байгуулагдсан тул түүхэнд “Өндөр гэгээний хийд” гэж нэрлэгджээ. 1727 оны зун Амарбаясгалант хийдийг байгуулан ажлыг эхлүүлжээ. Ингээд Амарбаясгалант хийдийг байгуулах ажил их нухацтай уужуу тайван хийгдэж дөрвөн үе шаттайгаар 1727 оноос 1887 оныг хүртэл 160жил үргэлжилжээ. 1736 онд хийдийн байгуулалтын эхний үе дуусахад Цогчин дугана нээгдэж хийдийн нэрийг албан ёсоор өгч “Дигасирлан” буюу монголоор “Амарбаясгалантай” гэж нэрлэж Далай ламын багш Ванчин богдын бие төлөөлөгч их хүрээнээс Агваанжамба тэргүүтэй ихэс лам нар ирж аравнайлжээ. Ийм их хөл болж байгуулагдсан сүр дуулиантай нээгдсэн хийд Монголд өөр хаана ч байхгүй.
Цогчин/ Цог-Чину их чуулган/ дуган нээгдсэнээр 2 жилийн дараа 1738 оны 3-р сарын эцсээс урь унамагц хийдийн барилга байгууламжийн ажил үргэлжилж 100 гаруй хүнийг шинээр нэмж Зуугийн, Манал, Аюуш, Лүнхха, Лабрин, Махранз, Жин хонхны, Жин хэнгэрэгний, Бичигт хөшөөний 2 сүм, тамгийн сүм, дотоод Шар ордыг барьж дуусгажээ. 
Ажил 20 гаруй жил завсарлаад 1763 оноос 1780 онд хийд байгуулалтын гурав дахь өргөтгөл хийгджээ. Энэ онуудад баруун, зүүн Цанидын дуган Өндөр гэгээний шарилын сүм дотоод хэрмийг барьж дуусгасан байна. ӨндӨр гэгээний шарилыг 1723 оноос Дамбадаржаалин хийдэд шилжүүлэн залжээ. Энэ оноос эхлэн Амарбаясгалантыг Өндөргэгээний хийд гэж нэг хэсэг нэрлэж байсан ажээ. 1815 онд дөрөвдүгээр богд Жавзандамба хутагт Лувсандондоваанчигийн шарилын сүмийг Өндөр гэгээний сүмтэй ижилсүүлэн барьжээ. Үүгээр өргөтгөн цогцлуулах ажлын дөрөв дэхь үе эхэлжээ.
1847 онд Эргэдэг Майдарын сүм, Хажидын сүмийг дотоод хэрмийн гадна барьж, Арван хангалын дуганыг барьж дуусгасан байна. Дээрх дуган сүмүүдийг барих, тоноглож чимэглэн төвхнүүлэх ажлыг 1880-аад оны эцсээр бүрэн дуусгаснаар Амарбаясгалант хийдийг байгуулсан 160-аад жилийн ажил төгсжээ. Амарбаясгалант хийдийг барьж байгуулах ид ажлын өрнөлтийн үед таван хэлний 500-аад хүн ажиллаж байсан ажээ. Иинхүү бурханы орон, буяны өргөө Амарбаясгалант хийд Манж чин улсын их хааны ивээлээр Монгол урчуудын ур ухаан, хүч зүтгэлээр боссон байна.Амарбаясгалант хийдбүрэн бүтэн байх үедээ Сангай, Зоогой, шүтээний, Чойнхор, Пунцаглин,Дэжидлэн гэсэн зургаан аймагтай, гурван их дацан, найман бага дацантай, Цэдэрлхам, Гаанжуур хурж, Майдар эргэдэг, бүрэн их цам гаргадаг Монголын гурван их том хийдийн нэгэн байжээ.
Амарбаясгалант хийдэд Нэгдүгээр богд, Дөрөвдүгээр богд, Наймдугаар богдууд удаа дараа заларч байжээ. 
Амарбаясгалант хийдийг байгуулсан гол зорилго бол тэр үед цаг, төр ихээхэн хямарч, ард олны сэтгэл санаа дээр дооргүй хямарч байсан цаг тул бурхны сургаалыг хүчтэй дэлгэрүүлж аль болохоор олон түмэнд итгэл үнэмшил бий болгох, ингэснээр тэмцэл хямралыг зогсоож, амар амгалан байлгах гэсэн улс төрийн зорилготой юм.
Олны дотор ор дамжин яригддаг домогт: Энэ хийдийг барихаар, газар шинжээчид анх ирэхэд тэнд Амар, Баясгалан гэдэг хоёр хүүхэд хонь хариулж байж гэнэ. Ингээд энэ хийдийг тэр хоёр хүүхдийн нэрээр Амарбаясгалант гэж нэрлэсэн нь худлаа бөгөөд нутгийн ард түмний уран сэтгэмжийн зохиомж юм. 
Амарбаясгалант хийд Манжийн хааны зарлигаар байгуулагдаж, эхний хөрөнгийг Манжийн хааны сангаас 100 мянган лан мөнгө гаргасан нь түүхэн үнэн боловч, түшээт хан, хошуу ноёд, эхний таван богд, нутгийн ардуудын оруулсан хувь нэмэр асар их юм.

Monday, April 14, 2008

Эрдэнэ зуу

Эрдэнэзуу хийдийн тухай.
1580 онд Автай сайн хан, дvv Тvмэнхэн ноёны хамт 3-р Далай ламтай уулзаж єєрийн нутагт сvм хийд байгуулахаа амалсанд, 3-р далай лам Хархорум хотын нэгэн хуучин сvмийг сэргээхийг зєвлєсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сvмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сvм гэж Єндєр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ. Дараа нь 1586-1674 онд гурван зуу сvмийн чуулбар ба Ригсvм гомбын сvмvvдийг барьжээ.

Эрдэнэзуугийн 3-р ширээт лам Лувсан-Одсор хуучин Тахай балгасын хэрмийн нурангийн 4 єнцєгт нэг нэг суварга босгосон нь одоогийн хэрмэн хашааны эх суурь боcжээ.
1701-1705 оны хооронд Очирдарь бурханы сvм болон Авид бурханы сvмийн цогцолбор, Тєвийн Их суварганы чуулбаруудыг босгожээ.1771 оноос 1792 оны хооронд Цогчин Их дуган болон одоо байгаа Ламиран сvмийн цогцолборыг 7-р ширээт лам Дагвадаржаа удирдан байгуулжээ.1796 онд Эрдэнэзуу хийдийн их засварын ажлыг Дагвадаржаа ламтан ерєнхийлєн удирдаж Хятадын Юн-да-а пvvстэй vнэ тохиролцон хийдийн барилгуудыг засуулсан байна. Энэ засварын vеэр 1796 оны ємнє баригдсан сvмийн барилгуудыг засуулсны гадна, хуучин Тахай балгасын хэрмэн нурангийг суурь болгон 50 ширхэг суварга босгосон байна.
1802-1813 оны хооронд буян vйлдэгч хаад, тайж, бэйл, лам, ардын хєрєнгєєр ємнє барьсан суваргуудын завсар хооронд нэмж 56 суварга болон хэрмэн ханыг барьж дуусгасан байна. Тvvнээс хойш 1803 онд Дашчойлин аймгийн дуган, 1826 онд Даржаа гомун аймаг,Жанчивлин аймгийн дуган босгогджээ. 1879 онд Жvд дацан, Цанидын дацан, 1782 онд Ламиран дацангийн барилгууд баригдаж цаашид засвар шинэчлэлийн байдлаар бидний vеийн хvрч иржээ.
Эрдэнэзуу хийдийг цогцлоон байсан эхний vед шарын шашны ёс горим тєдийлєн нэвтрээгvй байсан учир хийдийн ерєнхий тєлєвлєгєєг шийдвэрлэхдээ монголчуудын уламжлан баримталж байсан ертєнцийн зvг чигийг хvндэтгэх билэгдлийн дагуу шийдвэрлэжээ. Тиймээс уг хийд нь монгол гэрийн доторх тавилгын ерєнхий хуваарилалттай тєсєєт байдлаар хаана ямар барилга барих, мєн тухайн хийдэд барилга барихаар газар гуйваас хаана газар єгєх зэрэг нарийн ёс горим баримталж байсны гэрч болон vлдсэн Монгол суурин газрын барилга, урлахуйн ухааны гайхамшигт дурсгал болж vлдсэн билээ.
Гадуураа 108 суварга бvхий 400:400 метрийн хэмжээтэй дєрвєн талдаа асар хаалгатай хэрмэн дотор байдаг Монголын анхны буддын шашны энэ хийд 1792 онд 62 сvм 500-аад барилга, 10000 ламтай байснаа єдгєє 18 сvм дугана vлдсэнийг 1944 онд улсын хамгаалалтанд авчээ. Одоо уг хийд нь Эрдэнэзуу музей буюу баруун, зvvн, гол цогчин дугана, зуугийн сvм ,Их суваргуудын чуулбар, Ламиран дацанд буддын шашны хурал номын газар vйл ажиллагаа явуулдаг ба жилийн дєрвєн улиралд гадаад дотоодын жуулчин гийчин тасардаггvй их хєлийн газар болсон юм.
Эрдэнэ зуу хийд нь Монголын уламжлалт хот байгуулалтын дагуу баригдсан цорын ганц хийд бєгєєд Хархорум хотын ордны уран барилгатай ижил юм гэж Юнескогоос эрхлэн гаргасан ,,Монголын тvvх соёлын єв,, номонд бичжээ.
Эрд‎энэзуу хийд – Хархорин сумын төвд байрлаж буй., 1586 онд барьж ‎эхэлсэн. 108 суварга бүхий хэрмэн хашаатай. Бурхны шашны уран барилгын онцгой төрөл. Автай сайн хаан бурхны шашныг Монголд д‎элгэрүүлэх зорилгоор байгуулсан. Àâòàé ñàéí õààí 1586 îíä Ýðäýíýçóó õèéäèéã ¿íäýñëýí áàéãóóëæýý.Ýðäýíýçóó õèéäèéí ãîë ø¿òýýí Ãîë çóó, Áàðóóí çóó, Ç¿¿í çóó ñ¿ì¿¿ä, Ýðäýíýçóó õèéäèéí ýðãýí òîéðîíä äºðâºí àñàð õààëãàòàé. 108 ñóâàðãà á¿õèé 400*400 õýìæýýòýé ñóâàðãàò õýðìýí õàøààã öîãöëîí áàéãóóëñàí áàéíà. Ýðäýíýçóó õèéäýä 62 ñ¿ì äóãàí, 500 ãàðóé áàðèëãà áàéãóóëàìæ áàéñàí áàéíà.1973 îíä Ýðäýíýçóó õèéäèéí íàìòðûã áè÷èæ çóðãèéã çóðñàí áàéíà. 1586-1840 îíûã õ¿ðòýë Ýðäýíýçóó õèéäýä øèíý øèíý ñ¿ì äóãàí áàðèãäàæ õóó÷èðñíûã íü ñýðãýýí çàñâàðëàñààð èðñýí áºãººä òóñ õèéäýä ÕÕ-ð çóóíû ýõýýð 1000 îð÷èì ëàì áàéñàí áàéíà.Õèéä äîòðîî 6 òîì àéìàãò õóâààãäàí áàéðëàæ 108 öàì äýãëýí á¿æèãëýæ áàéæýý.
13-18-ð çóóíû ¿åèéí Ìîíãîë, Õÿòàä, Ñàíñêðèò, Ò¿âä, Àðàá áè÷ýýñ á¿õèé õºøºº,õýðýì ñóâðàãóóä Ýðäýíýçóó õèéäýä áèé. Òýäíèé äîòîð 13-ð çóóíû ¿åä Ìîíãîë ã¿ðíèé íèéñëýë Õàðõîðóì õîòûã áàðüæ áàéãóóëàõ öàãò á¿òýýãäñýí áè÷èãò õºøººäèéã õîæèì 16-ð çóóíû íàÿàä îíû Ýðäýíýçóó õèéäèéí ãóðâàí çóóãèéí äóãàíû óëààí õýðìèéã áàðüæ á¿òýýõýä ò¿¿íä àâ÷ õýðýãëýæýý.


Түнхэл


Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд 2008 оны 01 сарын 29аас 02 сарын 01 хүртэл Наваанюүндэнгийн нэрэмжит 11-н жилийн сургууль, ард нь байрлах суварга гэх мэт маш олон зүйлсийг үзэж харлаа.

VIDIO