Showing posts with label 1. Show all posts
Showing posts with label 1. Show all posts

Monday, April 14, 2008

Эрдэнэ зуу

Эрдэнэзуу хийдийн тухай.
1580 онд Автай сайн хан, дvv Тvмэнхэн ноёны хамт 3-р Далай ламтай уулзаж єєрийн нутагт сvм хийд байгуулахаа амалсанд, 3-р далай лам Хархорум хотын нэгэн хуучин сvмийг сэргээхийг зєвлєсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сvмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сvм гэж Єндєр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ. Дараа нь 1586-1674 онд гурван зуу сvмийн чуулбар ба Ригсvм гомбын сvмvvдийг барьжээ.

Эрдэнэзуугийн 3-р ширээт лам Лувсан-Одсор хуучин Тахай балгасын хэрмийн нурангийн 4 єнцєгт нэг нэг суварга босгосон нь одоогийн хэрмэн хашааны эх суурь боcжээ.
1701-1705 оны хооронд Очирдарь бурханы сvм болон Авид бурханы сvмийн цогцолбор, Тєвийн Их суварганы чуулбаруудыг босгожээ.1771 оноос 1792 оны хооронд Цогчин Их дуган болон одоо байгаа Ламиран сvмийн цогцолборыг 7-р ширээт лам Дагвадаржаа удирдан байгуулжээ.1796 онд Эрдэнэзуу хийдийн их засварын ажлыг Дагвадаржаа ламтан ерєнхийлєн удирдаж Хятадын Юн-да-а пvvстэй vнэ тохиролцон хийдийн барилгуудыг засуулсан байна. Энэ засварын vеэр 1796 оны ємнє баригдсан сvмийн барилгуудыг засуулсны гадна, хуучин Тахай балгасын хэрмэн нурангийг суурь болгон 50 ширхэг суварга босгосон байна.
1802-1813 оны хооронд буян vйлдэгч хаад, тайж, бэйл, лам, ардын хєрєнгєєр ємнє барьсан суваргуудын завсар хооронд нэмж 56 суварга болон хэрмэн ханыг барьж дуусгасан байна. Тvvнээс хойш 1803 онд Дашчойлин аймгийн дуган, 1826 онд Даржаа гомун аймаг,Жанчивлин аймгийн дуган босгогджээ. 1879 онд Жvд дацан, Цанидын дацан, 1782 онд Ламиран дацангийн барилгууд баригдаж цаашид засвар шинэчлэлийн байдлаар бидний vеийн хvрч иржээ.
Эрдэнэзуу хийдийг цогцлоон байсан эхний vед шарын шашны ёс горим тєдийлєн нэвтрээгvй байсан учир хийдийн ерєнхий тєлєвлєгєєг шийдвэрлэхдээ монголчуудын уламжлан баримталж байсан ертєнцийн зvг чигийг хvндэтгэх билэгдлийн дагуу шийдвэрлэжээ. Тиймээс уг хийд нь монгол гэрийн доторх тавилгын ерєнхий хуваарилалттай тєсєєт байдлаар хаана ямар барилга барих, мєн тухайн хийдэд барилга барихаар газар гуйваас хаана газар єгєх зэрэг нарийн ёс горим баримталж байсны гэрч болон vлдсэн Монгол суурин газрын барилга, урлахуйн ухааны гайхамшигт дурсгал болж vлдсэн билээ.
Гадуураа 108 суварга бvхий 400:400 метрийн хэмжээтэй дєрвєн талдаа асар хаалгатай хэрмэн дотор байдаг Монголын анхны буддын шашны энэ хийд 1792 онд 62 сvм 500-аад барилга, 10000 ламтай байснаа єдгєє 18 сvм дугана vлдсэнийг 1944 онд улсын хамгаалалтанд авчээ. Одоо уг хийд нь Эрдэнэзуу музей буюу баруун, зvvн, гол цогчин дугана, зуугийн сvм ,Их суваргуудын чуулбар, Ламиран дацанд буддын шашны хурал номын газар vйл ажиллагаа явуулдаг ба жилийн дєрвєн улиралд гадаад дотоодын жуулчин гийчин тасардаггvй их хєлийн газар болсон юм.
Эрдэнэ зуу хийд нь Монголын уламжлалт хот байгуулалтын дагуу баригдсан цорын ганц хийд бєгєєд Хархорум хотын ордны уран барилгатай ижил юм гэж Юнескогоос эрхлэн гаргасан ,,Монголын тvvх соёлын єв,, номонд бичжээ.
Эрд‎энэзуу хийд – Хархорин сумын төвд байрлаж буй., 1586 онд барьж ‎эхэлсэн. 108 суварга бүхий хэрмэн хашаатай. Бурхны шашны уран барилгын онцгой төрөл. Автай сайн хаан бурхны шашныг Монголд д‎элгэрүүлэх зорилгоор байгуулсан. Àâòàé ñàéí õààí 1586 îíä Ýðäýíýçóó õèéäèéã ¿íäýñëýí áàéãóóëæýý.Ýðäýíýçóó õèéäèéí ãîë ø¿òýýí Ãîë çóó, Áàðóóí çóó, Ç¿¿í çóó ñ¿ì¿¿ä, Ýðäýíýçóó õèéäèéí ýðãýí òîéðîíä äºðâºí àñàð õààëãàòàé. 108 ñóâàðãà á¿õèé 400*400 õýìæýýòýé ñóâàðãàò õýðìýí õàøààã öîãöëîí áàéãóóëñàí áàéíà. Ýðäýíýçóó õèéäýä 62 ñ¿ì äóãàí, 500 ãàðóé áàðèëãà áàéãóóëàìæ áàéñàí áàéíà.1973 îíä Ýðäýíýçóó õèéäèéí íàìòðûã áè÷èæ çóðãèéã çóðñàí áàéíà. 1586-1840 îíûã õ¿ðòýë Ýðäýíýçóó õèéäýä øèíý øèíý ñ¿ì äóãàí áàðèãäàæ õóó÷èðñíûã íü ñýðãýýí çàñâàðëàñààð èðñýí áºãººä òóñ õèéäýä ÕÕ-ð çóóíû ýõýýð 1000 îð÷èì ëàì áàéñàí áàéíà.Õèéä äîòðîî 6 òîì àéìàãò õóâààãäàí áàéðëàæ 108 öàì äýãëýí á¿æèãëýæ áàéæýý.
13-18-ð çóóíû ¿åèéí Ìîíãîë, Õÿòàä, Ñàíñêðèò, Ò¿âä, Àðàá áè÷ýýñ á¿õèé õºøºº,õýðýì ñóâðàãóóä Ýðäýíýçóó õèéäýä áèé. Òýäíèé äîòîð 13-ð çóóíû ¿åä Ìîíãîë ã¿ðíèé íèéñëýë Õàðõîðóì õîòûã áàðüæ áàéãóóëàõ öàãò á¿òýýãäñýí áè÷èãò õºøººäèéã õîæèì 16-ð çóóíû íàÿàä îíû Ýðäýíýçóó õèéäèéí ãóðâàí çóóãèéí äóãàíû óëààí õýðìèéã áàðüæ á¿òýýõýä ò¿¿íä àâ÷ õýðýãëýæýý.


Түнхэл


Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд 2008 оны 01 сарын 29аас 02 сарын 01 хүртэл Наваанюүндэнгийн нэрэмжит 11-н жилийн сургууль, ард нь байрлах суварга гэх мэт маш олон зүйлсийг үзэж харлаа.

Friday, April 11, 2008

Амарбаясгалант хийд

Халхын түшээт хан аймгийн нутаг одоогийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт эртний домог түүхт Бүрэнхаан уулын хормой, Ивэн голын зүүн бие, Шар дов хэмээх тэгш сайхан дэвсэг дээр Манж дайчин улсын эзэн Найралт төв хааны 1727 оны зарлигаар Амарбаясгалант хийд сүндэрлэн босжээ.Хийдийг байгуулсан газрыг Ивэн, Хүжийн голын хөндийгөөс харахад их айлын хормой мэт, Бүрэнхаан уул амар амгалан нойрсож байгаа баатар мэтхарагдана. Хийдээс урагшаа, зүүн баруун тийшээгээ уужим тэнүүн,халуунд сэр сэр салхитай сэрүүн бумбын орон юм.

Амарбаясгалант хийдийн байршлийн нэг онцлог гэвэл дөрвөн зүгийн хаанаас нь ч очиход боломжтой, урьд нь, одоо ч олон замын зангилаан дээр байгуулагджээ. Амарбаясгалант хийд нийслэл Улаанбаатар хотоос шулуунаар бол 260-аад км, Дархан, Эрдэнэтийн гол зам дайрдаг Орхон голын гүүрнээс баруун хойшоо 50 гаруйхан км газарт оршдог.
Амарбаясгалант хийдийн өнөөгийн бүтцийг зураглан бичиж үзүүлье.

Амарбаясгалант хийд өнөөдөр Ивэн голын зүүн хойд тэгш сайхан дэнж чанх урагшаа харсан хаалгатай 208 метр урт, 176 метр өргөнтэй хэрмэн дотор оршиж байна. Мөн дөрвөн талаасаа гадна хэрэмнээс дотогш тус бүр тавин алхамын зайтай дотор хэрэм буюу давхар хэрэмтэй. Дотоод хэрэмний дотор голлох 16 дуганатай, харин гадаад их хэрэмний дотор дотор хэрэмний гадна 10 цагаан гэгдэх 10 дугана хойд баруун, зүүн талаар хагас тойрон хаанаас ч харсан дөрөв дөрөв харагдахаар сонин байрлалтай баригдсан байна. Хэрмийн урдахь гол үүдний тамгын дуганаас урагш шөргөн хашаатай талбай бий. Энд хэн ч байсан мориноосоо бууж залбирах зарлигтай. Талбайн өмнө 16м урттай, 93 см өргөнтэй, 3м өндөр тоосгон Ямпай бий. Талбайн зүүн урд Номун хааны дуган бий. Энэ нь хэрмийн гадна байсан сүм дугануудаас үлдсэн ганц нь ажээ.Хийдээс баруун хойшоо хоёр саахалтын зайд ууланд Суврагын ам гэдэг газар бий. Тэнд Бурхан багшид зориулсан 8 суврага, уншлагын 3 сайхан дуган байсан нь үгүй болж зөвхөн 8 суврагын суурь л үлджээ.
Одоо Амарбаясгалант хийдийн гол дугануудын хэлбэр хэмжээ, доторх бурхан шүтээнүүдийн тухай тус бүрд нь үүдэн талаас эхлэн танилцуулъя.Үүнд:

1. Хэрмийн өмнөх үүдний орших Тамгын дуган нь 11м урт, 7м өргөнтэй багахан дуган юм. Дотор нь хоёр талын хананд том жаазанд Богдын хоёр тамга байрлуулжээ. Тамга нь “Нарангэрэлт Богд” гэсэн Хятад үсэгтэй.
2. Их хэрмийн урд Жин хэнгэрэгийн дуган байна. Урьд нь том хэнгэрэг байсан нь одоо үгүй болжээ.
3. Түүний харалдаа зүүн талд Жин хонхны дуган бий. Үүний дотор 122см өндөртэй тойргоороо 133см амсартай, том хонх хэмхэрхий ч гэсэн байж байна.
4. Махаранзын дуган: Энэ дуганд 4 махаранз бий. 1938 онд орвонгоор нь устгасан 4 махаранзыг 1988-1989 онд Улаанбаатараас уран Жамба ирж дахин бүтээсэн нь Амарбаясгалант хийд дахин мандан дэлгэрэх алтан замыг нээсэн буянт үйл болжээ. Хөрөнгийг нь засгийн газраас гаргажээ. Нэг дуган нь 7,8м урт, 7,5м өргөнтэй бараг тэг дөрвөлжин юм.
5. Түүхийн хоёр дуган: Энэ нь хэмжээгээр жижигхэн, дотор нь Манжийн хааны зарлиг сийлж бичсэн хоёр том чулуун гэрэлт хөшөө юм.
6. Цогчин дугана: Энэ бол хамгийн том нь бөгөөд ер нь өөр байхгүй том, гоёмсог дуган байна. Гаднах дөрвөн талдаа 36 баганатай, дотроо 44 баганатай хааш хаашаагаа 29м тэг дөрвөлжин модон дуган юм. Цогчин дуганы гол шүтээнүүд нь баримал том Намсрай, Богд Зонхов, Боржин чулуун Бурхан багш Жанрайсиг, зурмал олон манал, Далай ламын болон Богд Жавзандамбын хоёр сэнтий, шухан Ганжуур,Гүрү-дива Ринбочигийн Энэтхэгт бүтээлгэж авчиран бэлэглэсэн сайн цагийн мянган бурхан бий. Цогчин дуган нь хоёр давхар, сүрлэг гоё билээ.
7. Маналын дуган: Баруун урд өнцөгт оршдог 10,85м урт 7,3м өргөн. Хуучин олон хар Маналууд байжээ. Одоо Гүрү-Дива багшийн бэлэглэсэн 100 Аюуш бурхан, Лондонд хэвлэсэн Ганжуурын ботиудыг залжээ.
8. Сахиусын дуган: зуугийн зүүн урд өнцөгт бий.Заримыг нь зурсан, заримыг нь хүрлээр цутгаж алтадсан, 10 хангал сахиус энэ дуганд бий.Тэдгээр нь Лхам,Жамсран, Чойжоо, Гомбо, Намсрай, Чагдар, Жигжид, Гонгор, Цамба, Бүрэнхааны сахиус эдгээр юм. Дуганы урт 21м өргөн нь 13м аж.
9. Зуугийн дуган: Энэ дуганд Бурхан багш Санжаа, осрон гэдэг хоёр шавьтайгаа, Майдар бурхан хоёр шавьтайгаа, Сэмбээжид найман гэлэн, Дайждамдин, чадар, баримал 16 Найдаг, жүдүг зэрэг Балбын урчууд шинээр бүтээсэн шүтээнүүд байна.
10. Дөрөвдүгээр богдын шарилын дуган: Урт өргөн нь адилхан 9,7м тэг дөрвөлжин дуган.Доторнь дөрөвдүгээр богдын дүр, намтрыг нь бичиж тавьжээ.
11. Өндөр гэгээний шарилын дуган:Хэмжээ нь Дөрөвдүгээр Богдынхтой яг ижил: дотор нь Өндөр гэгээний Занданшуулсан шарил 1000ш Өндөр гэгээний баримал шүтээнтэй байсан.Одоо Өндөр гэгээний баримал дүр байна.
12. Лаврин дуган: зуугийн чанх ард байна.25,4м урт, 9м өргөнтэй том дуган юм. Дотор нь Өндөр гэгээний хоёр том баримал, хоёр Жавзан, Шалш, хэмээх догшид байна. Энэ нь богд ирэх үедээ залардаг дуган юм байна.
13. Лхүн-Лха буюу Богдод мөргөл үйлдэх дацан. 8,9м урттай, 7,95м өргөнтэй жижиг модон дуган бий.
14. Гэгээний Шар орд буюу Яамны дуган: Шүтээн нь Жанрайсиг бурхан юм.
15. Нархажидын сүм: 12м урт, 8м өргөн. Өндөр гэгээний бүтээсэн Нархажид бурхан байсан нь үгүй болсон. Энэ бурханыг урьд Өндөр гэгээн хайртай бүсгүйнхээ дурсгалд зориулан бүтээсэн байжээ.
16. Майдрын дуган: Хэмжээ нь Нархажидынхтай адил энд эргэдэг Майдар, суугаа хүний хэмжээтэй шинжтэй Лим шүтээн байжээ./Лим шүтээн нь-цутгаж бүтээсэн/
Эдгээр үндсэн гол 16 дуганаас гадна дээр дурьдсан 10цагаан дуган гадаад хэрэмний дотор бий. Ингээд Амарбаясгалант хийд одоо 26 дугантай, хоёр их суваргатай байна.

VIDIO